Хүн төрөлхтөний амьдралын
хийгээд үйл ажиллагааны хамгийн үндсэн түүхий эдийн нэг болох усны тухай болон
түүний нөөц баялгийн талаар хэдхэн үг энд өгүүлэхийг хичээв.
Ус бол энэ ертөнц дээр оршин буй бүх амьд организм болон дэлхий
дээр болж байгаа бүхий л үйл явцад хамгийн их үүрэг
гүйцэтгэдэг бодис юм.
усны ач холбогдол, гүйцэтгэх
үүргийн талаар тоочоод баршгүй.
Ус гэдэг бодис нь
шинжлэх ухааны тодорхойлолтоор бол “Н2О”
буюу 2 атом устөрөгч (11.11 %), 1 атом хүчилтөрөгч (88.89 %)-өөс тогтдог нийлмэл
бодис юм. Харин Буддын филсофи, Монголчуудын эртний тодорхойлолтоор бол “чандмань эрдэнэ”-(алин санасан зүйлийг
сэтгэлчилэн бүтээдэг эрдэнэ) билээ. Усны бүтцийг 1-2 дугаар зурагт үзүүлэв.
Зураг 1. Усны молекул бүтэц Зураг 2. Чандмань эрдэнийн бэлэгдэл
Усыг магмаас үүсэлтэй гэж үздэг. Дэлхий үүсэж
байсан 4.5 тэрбум жилийн тэртээ галт
уулын идэвхжилийн үед, дэлхийн гүнээс магма бялхаж байв. Энэхүү
магмад агуулагдаж байсан усны уур нь дэлхий хөрөх үед өтгөрөн шингэн төлөвд
шилжиж усан мандлыг үүсгэсэн гэдэг. Одоо ч галт уулын дэлбэрэлтээр бялхах
магмын найрлагад усны уур агуулагдсан
байдаг нь үүний гэрч юм. Дэлхий дээрх усны нөөцийг эрдэмтэд 1.5 сая шоо км
хэмээн тодорхойлжээ. Доорхи зурагт дэлхийн усны
эргэлтийг харууллаа.
Зураг 3. Энэ ертөнцийн усны эргэлт
Дэлхийн
нийт усны 97.5 хувийг далай тэнгис эзлэх ба үлдэж буй
2.5 хувь нь хуурай
газрын буюу цэнгэг ус болно.
Цэнгэг усны 67.8% нь цас-мөс, 30.1% нь газар доорхи ус, 2.1% нь гол
мөрөн, нуур юм.
Ингэхлээр үнэн хэрэгтээ дэлхий усаар тийм ч баян биш билээ.
Монгол улс усны нөөцөөр ядмаг, дэлхийн 145 орноос 121 дүгээрт ордог бөгөөд
нийт гол мөрний 70 % орчим нь гадагшаа урсгалтай байдаг. Манай орны гадаргын
усны нөөц 500 км.куб ба үүний 85%-ийг цэнгэг ус эзэлдэг. Цэнгэг усны нөөцийн 93.6% нь зөвхөн Хөвсгөл
нуурт агуулагддаг аж.
Н.Жадамбаа, Г.Цэрэнжав нар 2003 онд эдийн засгийн бүсүүд, бэлчээрийн зориулалтаар ашиглаж болох газар
доорхи усны нөөцийг (газар доорхи усан баялаг) тооцоолсон байдаг. Монгол улсын нутаг дэвсгэрт 5-7
км зайтайгаар байрласан уст цэгүүд (худаг) гаргаж ашиглалт явуулна гэж хийсвэрлэн бодож, ус
агуулсан хурдас, чулуулгийн төрөл, устай цэгийн ундаргын байж болох утгыг
харгалзан гидродинамикийн аргаар газар доорхи усан баялгийг 10.8 км3/жил (10786.4*106
м3/жил) гэж тодорхойлжээ.
П.Хөхөө 2010 онд Монгол орны нийт (1564100 км2) нутаг дэвсгэрийн
хэмжээнд, гадаргаас дунджаар 72.5 м хүртэлх гүнд
газар доорхи усны статик нөөц (нийт байгалийн нөөц) 772.95 км3 гэж тооцоолсон байна.
Япон улсад 2008 онд болсон Ази, Номхон далайн орнуудын дээд хэмжээний
уулзалт дээр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун “Ус бүгдэд
хүрэлцэхгүй” гэж мэдэгдсэн. Усны нөөцийн хомсдол дайн, мөргөлдөөний
бодит шалтгаан болж байгааг ч тэрээр дурьдсан. 2009 оны хавар Туркт болсон олон улсын “Усны форум”-аас гаргасан баримт бичигт 2020 он
гэхэд дэлхийн долоон миллиард хvний 47 хувь нь цэвэр усны хvрэлцээгvй нөхцөлд
амьдарна гэсэн тооцоо гарчээ.
Манай улсын нийт хүн амын 40 орчим хувь нь стандартын шаардлага хангахгүй
ус хэрэглэж байна гэсэн судалгааны дүгнэлт бий.
Монгол улсын эдийн засаг эрчимтэй хөгжиж байгаа ч тэр нь усны нөөцийн
хангамжаас ихээхэн хамааралтай. Энэ талаар хийсэн дорвитой судалгаа байхгүй
байна.
Далай тэнгис нь нэг
талаар “цэнгэг усны нөөц” гэвэл та итгэх үү? Орчин үеийн шинжлэх ухаан,
техник хөгжсөн өнөө үед давс ялгах тусгай технологийн тусламжтайгаар далайн
уснаас ундны цэвэр ус гаргаж авах бололцоотой болжээ. Энэ нь ундны усны
хомсдолд орсон зарим улс оронд усны хэрэгцээгээ хангах шинэ боломж олгож магадгүй юм.
Та
үүнийг мэдэх үү?
Дэлхийн 1.4 тэрбум хүн чанарын шаардлага хангасан усаар дутагдаж байна.